Эрчимт эмчилгээний тасаг нээгдлээ

Хан-Уул эрүүл мэндийн төв нь урт болон богино хугацааны стратеги төлөвлөгөө гарган түүнд тусгагдсан шат дараалалтай ажлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаа юм.

5

Эрчимт эмчилгээний тасгийг өргөжүүлэх ажлыг 2018 оны төлөвлөгөөнд тусгасан.

3

Үйлчилгээний чанар хүртээмж, шаардлагаас хамаарч хэрэгжүүлэх ажлын дээгүүр жагсаалтад багтаагаад байсан.

IMG_7734

Эрчимт эмчилгээ нь анх 2000 онд Хэвтэн эмчлүүлэх тасаг дотор 1 сувилагч 1 эмчтэй 2 ортой үйл ажиллагаагаа эхэлж үүнээс хойш 18 жил ажиллаж ирснийг 2018 оны 4 сарын 25 өдөр 4 ортой тусдаа бие даасан тасаг болон өргөжүүллээ.

4

Уг тасгийг өргөжүүлэх ажил нь шат дараалсан олон шийдвэрүүдийн үр дүнд хэрэгжиж байгаа бөгөөд барилгын 1 давхарын засварын ажил зогссон хэсгийг дуусган тус жигүүрийг чанар, стандартад нийцүүлэн тохижуулж эрчимт эмчилгээний тасгийг нээн яаралтай түргэн тусламжаа түшиглэн үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байна.