Цаг товлох үйлчилгээ

Цаг товлох үйлчилгээний талаарх мэдээлэл

Хан-Уул дүүргийн иргэд Хан-Уул эрүүл мэндийн төвийн цаг товлох үйлчилгээг авахдаа эрүүл мэндийн төв, яармаг салбар амбулаторийн цахим бүртгэл болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээс өөрийн биеэр болон утсаар цаг авч болно.

Хэдээс хэдэн цагийн хооронд цаг авч болох /Даваа-Баасан гаригт/

  • 08:00 – 16:00 өөрийн биеэр
  • 10:00 – 16:00 утсаар цаг захиалах

ӨЭМТ-с цаг тараах кабинетууд:

  1. Хоол боловсруулах
  2. Мэс засал
  3. Арьс харшил
  4. Мэдрэл
  5. Гэмтэл
  6. Бөөр
  7. Нүд
  8. Чих хамар хоолой
  9. Хүүхэд
  10. Хавдар
  11. Зүрх судас
  12. Дотоод шүүрэл
  13. Эхо
  14. Эмэгтэйчүүд
  15. Сэтгэц
  16. Хүүхэд
  17. Жирэмсний дотор
  18. Мазокын шинжилгээ

ЭМЯ, БСШУСЯ,ХНХЯ сайдын хамтарсан 2016-09-21ны  А/51, А/97, А/136-р тушаалын дагуу хөдөө орон /Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий/ нутгийн оюутан суралцагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Цаг товлох үйлчилгээний утас

11-341003

Бүрдүүлэх материал
  • Иргэний үнэмлэх
  • 0-15насны хүүхэд бол төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр / хураамж гүйцэт төлсөн байх /
  • Өвчний карт