Нэгдсэн лаборатори

Эмнэл зүйн лабораторийн тасаг нь клиник биохими, серологи, нян судлал, эс судлал, Яармаг салбарын клиник биохимийн лаборатори гэсэн үндсэн 6 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид лабораторийн цогц үйлчилгээндээ Японы Sysmex, Австрийн Dialab, Германы Dyasis, БНСАУ-ын DFI  брэндийн хамгийн сүүлийн үеийн анализаторуудыг ашиглаж байна.

Тус тасгийн нарийн мэргэшсэн эмч, лаборант нар  тус дүүргийн хүн амд лабораторийн туслаж үйлчилгээг чанартай хүртээжтэй түргэн  шуурхай үзүүлж байна. Лабораторийн хүний нөөцийн хувьд 3 эмч 10 лаборантын орон тоогоор ажилладаг.

Манай лабораторийн тасаг нь чанарын дотоод хяналтыг тогтмол хийхийн зэрэгцээ ЭМЯ, ШГТЭ-ээс  зохион байгуулдаг чанарын гадаад үнэлгээ мөн ЦССҮТ, ХӨСҮТ ба Эмгэг Судлалын Үндэсний Төвийн чанарын гадаад үнэлгээнд хамрагдсанаар өөрийн эмнэлэг дээр хийгдсэн шинжилгээнд хөндлөнгийн чанарын хяналт хийлгэж чанарын баталгааг хангаж ажиллаж байна. Лаборатори дараах тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдээ үзүүлж байна.

Клиник лабораторийн шинжилгээ:

  • Цусны ерөнхий шинжилгээ (20 үзүүлэлт, цагаан эсийг 3 төрлөөр)
  • Бүлэгнэлтийн шинжилгээ (PT, aPTT, FIB)
  • Цусны ABO бүлэг, резус бүлэг
  • Биохимийн шинжилгээ: Элэг цөс, нойр булчирхай, бөөрний үйл ажиллагаа, зүрхний эмгэг, нүүрс усны солилцоо, өөх тосны солилцоо,  үе мөчний эмгэг, цус багадалтыг илрүүлэх,  электролитууд
  • Шээсний ерөнхий шинжилгээ (11 үзүүлэлтээр)
  • Иммунологийн шинжилгээ:  Элэгний вирусын маркерууд
  • Серологи шинжилгээ: Тэмбүү илрүүлэх (RPR, TPHA),ДОХ-ын шинжилгээ

Нян судлалын шинжилгээ:

  • Төрөл бүрийн эмнэлзүйн сорьцонд нян, мөөгөнцөр өсгөвөрлөж антибиотик мэдрэг чанар тодорхойлох
  • Өтгөнд шимэгч хорхойн өндөг илрүүлэх шинжилгээ
  • Үтрээний наалдацын микроскоп шинжилгээ

Эд, эсийн шинжилгээ:

  • Эсийн шинжилгээ (умайн хүзүү, хөх, бамбай булчирхай, тунгалгийн булчирхай, шээс, үений шингэн, хэвлийн болон цээжний хөндийн шингэн гэх мэт)

2017 онд лабораторийн тусламж үйлчилгээг 197927 хүнд үзүүлсэн. Үүнээс гематологийн шинжилгээг 28335, биохимийн шинжилгээг 28581 хүнд, ШЕШ 9855 хүнд, серологийн шинжилгээг 21209 хүнд, иммунологийн шинжилгээг 30124 хүнд, бактериологийн шинжилгээг 8434 хүнд, цэрний шинжилгээг 2859 хүнд, цусны бүлэг тодорхойлох шинжилгээг 2089 хүнд, цус бүлэгнэлтийн шинжилгээг 606 хүнд, цитологийн шинжилгээг 1902 хүнд, үтрээний наацын шинжилгээг 14604 хүнд, шимэгч хорхойн шинжилгээг 2345 хүнд, урьдчилан сэргийлэх шинжилгээг 2015 хүнд тус тус хийж гүйцэтгэсэн байна.