Сувилахуйн алба

Сувилахуйн алба нь 76 сувилагч эмнэлгийн мэргэжилтэнтэй. Сувилахуйн магистр-1, бакалавр-27, дипломын 48, сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй-7, ахлах зэрэгтэй 12 сувилагч эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. 2018 оноос бид “Онолын мэдлэг болон ур чадварыг хослуулан, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай, мэргэшсэн баг болох” зорилт тавин Олон улсын сувилахуйн менежментийн загварыг ашиглан бүрэлдэхүүнээ 7 баг болгон хувааж хариуцах ажил үүргийг тодорхой болгон шинэчилсэн загвараар ажиллаж эхэллээ.

Сувилахуйн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг ажлын байран дээр нэмэгдүүлэх зорилгоор “Сувилахуйн ур чадварын кабинет”, албаны дэргэдэх 12 төрлийн 510 ном бүхий номын санг дотоод нөөц бололцоонд тулгуурлан бий болгож тасралтгүй сургалтыг хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулж байна.

Гадаад харилцааг бий болгох, мэргэжил нэгт нөхдөөсөө суралцах чиглэлээр ажлууд зохион байгуулагдаж байна. Канадын сувилахуйн докторант Анне-г хэвтэн эмчлүүлэх тасагт ажиллуулж сувилагч нарыг суралцуулах ажлыг эхлүүллээ. Сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан дотоодын сургалтын хуваарь гарган онол болон гардангийн сургалтууд тогтмол явагдаж байна. Өдөр бүр ажлын байран дээр англи хэлний үнэ төлбөргүй сургалтыг Сингапур оюутнаар  явуулж сувилахуйн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сувилахуйн стандартын нэгдсэн жагсаалт гарган 73 шалгуур хуудас боловсруулан тусламж үйлчилгээнд нэвтрүүллээ.

Сувилахуйн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах үүднээс тарилга эмчилгээ хийхэд тэргэнцэрийг бэлдэх журам, сувилгааны түүх хөтлөх талаар даргын тушаал боловсруулж 2 тушаал гарган мөрдлөгө болгон ажиллаж байна.

Халдварт бус өвчний эрт илрүүлэх цэгийг санаачлан байгуулж иргэдийн артерийн даралтыг хэмжин, БЖИ тодорхойлж, халдварт бус өвчний эрсдлийг үнэлэн тохирох зөвлөгөөг 2600 гаруй иргэнд өгч ажиллаж байна

2021.02.04 ны өдөр.
“Covid 19 Patient’s Nursing Management” сэдвээр АНУ-ын Inova Fairfax Medical эмнэлгийн ахлах сувилагч Г. Энхжаргалтай хамтран цахим сургалт явуулж хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулатори, өрхийн сувилагч нар хамрагдлаа.

2022-2023 онд ЖАЙКА ОУБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан Япон сувилагчтай хамтран ажиллаж харилцан туршлага солилцлоо.

2017 онд “Сувилахуйн ур чадварын танхим” шинээр бий болгов
2018 онд “Сувилахуйн ур чадварын танхим” түшиглэн номын сантай болсон.
2018 онд НЭМГ 3-р байр НЭМГ “Үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья” аяны хүрээнд
2018 онд НЭМГ 2-р байр МСН, НЭМГ хамтарсан “Сувилгааны түүх хөтлөлт” ажил мэргэжлийн уралдаан
2019 онд НЭМГ-т 2- р байр “Сувилахуйн тусламж үйлчилгээнд сувилагчийн оролцоо” аян
2018, 2019, 2023 онуудад “Сайн туршлага” батламж-3, гэрчилгээ-3, мөн 2-р байранд шалгарсан амжиллтай ажиллаж байна.