Хэвтэн эмчлүүлэх тасаг

Хэвтэн эмчлүүлэх тасаг нь 10 эмч, 19 сувилагчтай Дотор, Мэдрэл, Хөнгөвчлөх,  Хими эмчилгээ, Гемодиализ,  Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламжийн гэсэн хэсгүүдээс бүрдсэн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна.

Дотрын 60 ор, Мэдрлийн 30 ор, Эрчимт эмчилгээний 2 ор, Гемодиализийн 3 ор бүхий аппарат тоног төхөөрөмж, хүлээн авахын 2 ор, хөнгөвчлөхийн 6 ор, хими эмчилгээний 3 ортой ажиллаж байна. Хан-Уул дүүргийн 1,2,3,9,10,11,12,13,14,15,16-р хороодын иргэдэд хэвтэн эмчлүүлэх болон бусад яаралтай түргэн тусламж, хавдрын хөнгөвчлөх, гемодиализ зэрэг тусламж үйлчилгээнүүдийг үзүүлсээр ирлээ.

2016 оны 09-р сарын 21-нд Тасгийн эрхлэгч П.Тогтох-Эрдэнэ, Гемодиализийн эмч Б.Намуунбайгаль нараар удирдуулсан 1 сувилагч, 1 техникч гемодиализийн NCU-18 маркийн 3 аппараттайгаар Гемодиализийн үйл ажиллагааг нээн ажиллуулж байгаа ба ХУД-ийн 1-16-р хорооны бүх иргэдэд архаг бөөрний дутагдал болон, хурц бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд эмчилгээ үйлчилгээг явуулж байна.

2015 оны Эрүүл Мэндийн Сайдын 351 тоот тушаалын дагуу анх 2016 оны 7-р сард хөнгөвчлөх эмчилгээний 4 ортойгоор анх байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн. 2017 оны 5-р сарын 10-д Нийслэлийн хэмжээнд анх удаа 6-н ор, хими эмчилгээний 5-н ортой хавдар судлаач эмч 2, хавдрын хөнгөвчлөх хими эмчилгээний сувилагч 1, эм найруулагч 1, хавдар бүртгэгч 1 гэсэн бүрэлдэхүүнтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасаг нь эрчимт эмчилгээний  2 ор, яаралтай тусламжийн 2 ортойгоор 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаад 2018 оноос эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн хэсгийг  тусд нь зохион байгуулж эрчимт эмчилгээний 1 эмч яаралтай тусламжийн 4 эмчтэйгээр зохион байгуулан ажиллаж ирсэн.

Хэвтэн эмчлүүлэх тасаг нь 2017 онд 30736 ор хоног ашиглаж, 4356 өвчтөнг хэвтүүлэн эмчилсэн.