Захиргаа, санхүү

Хан-Уул эрүүл мэндийн төв нь дүүргийн 16 хорооны 45200 өрх, 170,000 хүн амд нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг 16 өрхийн эрүүл мэндийн төвөөр, эмнэлгийн хоёр дахь шатлалын үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг “Төв”, “Яармаг” салбараар үзүүлж байна.

ХУЭМТ нь нийт 11 удирдах ажилтан, 76 эмч, 87 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, 50 бусад ажилтантай. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 76 их эмч, 56 сувилагч ажиллаж байна.

Хан-Уул Эрүүл мэндийн төвийн 224 ажилчдын  28 ажилтан буюу 12,5% нь эрэгтэй, 196 ажилтан буюу нийт ажиллагсдын 87,5 % нь эмэгтэйчүүд эзэлдэг.

Эмч нарын 31% нь мэргэжлийн зэрэгтэй, сувилагч нарын 29% нь мэргэжлийн зэрэгтэй, Сувилагч нарын 29% нь боловсролын бакалавр зэрэгтэй, клиникийн профессор цолтой 2 эмч тус тус ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа Засгийн газрын тогтоолоор батлагдсан Үндэсний хөтөлбөр болон Дэд хөтөлбөрийг хугацаанд нь зохион байгуулан ажиллаж байна.

Хан-Уул эрүүл мэндийн төв нь “Good Neighbors” ТББ-тай амны хөндийн эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн хүүхдийн эрүүл ахуйн чиглэлээр хамтарч ажилладаг бөгөөд “Go-Help” ТББ-тай M2M хөтөлбөр дээр хамтран ажиллаж байна.

Гадаадын ижил үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай хоёр талын харилцааг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Үүнд:

  • Өмнөд Солонгос Улсын Косин Их сургуулийн Госпел эмнэлэг,
  • Өмнөд Солонгос Улсын Daejeon Анаагахын Их сургуулийн эмнэлэг.