"Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг дээшлүүлэх, эрүүлжүүлэх" аяны хүрээнд 3-р хорооны Энхтитэм өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран цэргийн насны залуучуудад нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийв.
Нарийн мэргэжлийн кабинетууд:
- Чих хамар хоолойн эмч Н.Энхтуяа
- Шүдний эмч Цэрэндэжид
- Мэс заслын эмч Г.Цолмон
- Хоол боловсруулахын эмч Л.Мэдэхгүй
- Нүдний эмч Т.Сувдмаа нар үзлэг хийсэн.
Хоол боловсруулахын эрхтэн системийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх” талаар эмч Л.Мэдэхгүй, СДЗШK- ийн зөвлөгч Ц.Саруул “БЗДХ өвний тухй ойлголт урьдчилан сэргийлэх” тухай сургалт зохион байгуулж, сайн дурын шинжилгээнд хамрууллаа. Үзлэг шинжилгээнд нийт 45 цэргийн насны залуучууд хамрагдлаа.