"Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг дээшлүүлэх, эрүүлжүүлэх" аяны хүрээнд 3-р хорооны Энхтитэм ӨЭМТ- ийн цэргийн насны залуучуудад ХУЭМТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийв. Үүнд: чих хамар хоолойн эмч Н.Энхтуяа,шүдний эмч Цэрэндэжид, мэс заслын эмч Г.Цолмон,хоол боловсруулахын эмч Л.Мэдэхгүй,нүдний эмч Т.Сувдмаа, нар үзлэг хийж “ Хоол боловсруулахын эрхтэн системийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх” талаар эмч Л.Мэдэхгүй, СДЗШK- ийн зөвлөгч Ц.Саруул “БЗДХ өвний тухй ойлголт урьдчилан сэргийлэх” тухай сургалт зохион байгуулж сургалт сайн дурын шинжилгээнд хамрууллаа. Үзлэг шинжилгээнд нийт 45 цэргийн насны залуучууд хамрагдлаа.