8 –Р ХОРООНЫ УЯСАХ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮН АМД ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

ХУД-ийн 8-р хорооны  Уясах ӨЭМТ- ийн зорилтот бүлгийн хүн амд Яармаг салбарын эмэгтэйчүүдийн эмч Сэргэлэн, Эхоны эмч Эрдэнэчулуун,  нар эмэгтэйчүүдийн үзлэг хийж эход харж спираль тавьж , мазокны шинжилгээнд хамрууллаа.

ХУЭМТ-ийн СДЗШK -ийн Зөвлөгч Ц.Саруул “БЗДХ-ын тухай ойлголт урьдчилан сэргийлэх” талаар сургалт зохион байгуулж  ХДХВ,Тэмбүү өвчин илрүүлэх сайн дурын шинжилгээнд хамруулж ганцаарчилсан зөвлөгөө өглөө. Шинжилгээний хариу эерэг гарсан 3 хүнийг эмчилгээнд хамруулж эрүүлжүүллээ. Сургалтанд 46 иргэн, шинжилгээнд 31 иргэн хамрагдлаа. Мөн Уясах ӨЭМТ-ийн эмч сувилагч нарт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах аргачлалаар арга зүйн зөвлөгөө өглөө.

77 78 79