“Дэлхийн дархлаажуулалтын өдөр”-ийг “ВАКЦИНДАА ХАМРАГДЪЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ!” уриан дор 2018 оны 4 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2018 онд Дэлхий даяар вакцин үр дүнтэй, дархлаажуулалтын хамралт өндөр байх тусам урьдчилан сэргийлэлт өндөр байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна.
Монгол улсад “Дэлхийн дархлаажуулалтын өдөр”-ийг ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүд дархлаажуулалтын чиглэлээр ДЭМБ-ын Бүсээс дэвшүүлсэн зорилтуудыг хангах, эрүүл мэндийн шийдвэр гаргагчид, бодлого төлөвлөгчид, эрүүл мэндийн ажилтнууд, хувь хүмүүст дархлаажуулалтын зөвлөмж, мэдээллийг түгээх, вакцины ач холбогдлын талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Монгол улс 2018 онд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Нийслэлийн хэмжээнд нэвтрүүлсэн ба дархлаажуулалтын цахим бүртгэлийг Хан-Уул дүүрэг, Ховд аймагт туршилтаар нэвтрүүлэх үйл ажиллагааг амжилттай эхлүүлээд байна.
Тэмдэглэлт өдрийн хүрээнд Хан-Уул эрүүл мэндийн төв нь хүн амд эрүүл мэндийн боловсрол мэдлэг олгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам, эрүүл дадал, зан үйлийг хэвшүүлэх, дархлаажуулалтын талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгаа явуулах эрүүл мэндийн байгууллагуудын туршлага, ур чадварыг бэхжүүлэх, шийдвэр гаргагчдад ухуулга, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна.