
Хан-Уул Эрүүл мэндийн төвийн удирдлагын багийн шуурхай хурал долоо хоног бүрийн Даваа гарагт тогтмол зохион байгуулагддаг.
Энэ удаагийн шуурхай хурлаар өнгөрсөн долоо хоногийн үйл ажиллагааны хэрэгжилт, ажлын үр дүнг дүгнэн хэлэлцэж, тасаг, нэгж, албадын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, анхаарах шаардлагатай нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Хурлын үеэр асуудал бүрд бодитой дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх арга зам, гарц гаргалгааг хамтран тодорхойлохын зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөө, хариуцах эзэн, гүйцэтгэлийн хугацаа, хариуцлагыг тодорхой болгож ажиллахад анхаарлаа.
Удирдлагын багийн шуурхай хурал нь зөвхөн өнгөрсөн ажлаа тайлагнах бус, тулгамдсан асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, байгууллагын цаашдын үйл ажиллагааны чиглэл, зорилтыг нэгтгэн тодорхойлох чухал механизм юм.
Бид байгууллагынхаа үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нэгдсэн зорилгын дор удирдлагын баг, тасаг нэгж бүрийн оролцоо, санаачилга, хариуцлагыг эрхэмлэн, асуудлыг хамтдаа хэлэлцэж, шийдлийг хамтдаа олж, үр дүнг хамтдаа бүтээж ажиллаж байна.
🤝 Нэг баг – Нэгдсэн зорилго – Нэгдмэл хариуцлага!
“ХАМТДАА ХЭЛЭЛЦЭЖ, ХАМТДАА ШИЙДВЭРЛЭЖ, ХАМТДАА ХЭРЭГЖҮҮЛЬЕ”
