ЧИХРИЙН ШИЖИНГЭЭС СЭРГИЙЛЬЕ – МЭДЛЭГТЭЙ БАЙЖ, ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ! 🩺

Жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдөр тохиодог “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтан Хан-Уул Эрүүл мэндийн төвийн Дотоод шүүрлийн булчирхайн эмч Д.Болормаа, С.Дарьсүрэн нар иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор сургалт, зөвлөгөө зохион байгуулж байна.
🩺 Сургалтад эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд болон чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй хүн бүр хамрагдаж байна.
🌿 Сургалтын хүрээнд:
• Чихрийн шижин өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс;
• Өвчний үед илрэх түгээмэл шинж тэмдэг, анхааруулах дохио;
• Өвчнийг эрт илрүүлэх, цусан дахь глюкозын түвшинг хянахын ач холбогдол;
• Зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнөөр өвчлөх эрсдэлийг бууруулах арга;
• Чихрийн шижин өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх талаар мэргэжлийн мэдээлэл, зөвлөгөө өгч байна.
⚠️ ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН ЭХЭН ҮЕДЭЭ ШИНЖ ТЭМДЭГ БАГАТАЙ ИЛРЭХ БОЛОМЖТОЙ. Тиймээс өөртөө зовиур илрээгүй байсан ч эрсдэлтэй бүлгийн иргэд цусан дахь сахарын хэмжээгээ хянуулж, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах нь чухал юм.
💚 Чихрийн шижин өвчнийг эрт илрүүлж, эмчийн зөвлөгөөний дагуу амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэн, эмчилгээгээ тогтмол хийлгэснээр өвчний хүндрэлээс сэргийлж, амьдралын чанараа хадгалах боломжтой.
✨ ӨНӨӨДӨР МЭДЛЭГТЭЙ БОЛЖ, МАРГААШ ЭРҮҮЛ АМЬДРАХ СОНГОЛТ ХИЙЦГЭЭЕ!
Эрүүл мэнддээ анхаарах нь өөртөө болон хайртай дотнын хүмүүстээ өгч буй хамгийн үнэ цэнтэй бэлэг юм. 💚
🏥 ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ