👏 Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөөх 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, Хан-Уул Эрүүл мэндийн төвийн хамт олон спортын ур чадвар, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин амжилттай оролцлоо.
♟️ ШАТАР – АЛТАН МЕДАЛЬ
Шатрын эрэгтэй төрөлд Эрчимт эмчилгээний эмч Г.Лхагвасүрэн оюун ухаан, логик сэтгэлгээ, тэвчээр хатуужлаа дайчлан өрсөлдөж, тэргүүн байр эзлэн АЛТАН МЕДАЛЬ хүртлээ.
🎯 ДАРТС – ХҮРЭЛ МЕДАЛЬ
Дартсын төрөлд дараах тамирчид маань авхаалж самбаа, оновчтой байдал, төвлөрөл, багаар ажиллах ур чадвараа гайхуулан амжилттай оролцож, ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн бахдам амжилт гаргалаа.
🥉 Гэмтлийн эмч М.Болдбаатар
🥉 Дүрс оношилгооны техникч Н.Шаравдорж
🥉 Дурангийн эмч Р.Анармаа
🥉 Даатгалын эмч Г.Раднааханд
🌟 Ийнхүү тэмцээний турш багийнхаа эв нэгдэл, хамтын хүч, спортын нөхөрлөлийг эрхэмлэн, төрөл бүрд ур чадвараа сорин өрсөлдсөн тамирчид маань НИЙТ БАГИЙН ДҮНГЭЭР ДЭД БАЙР эзэлж, хамт олныхоо нэрийг өндөрт өргөлөө.
💐 АМЖИЛТЫН ЭЗЭД ТА БҮХЭНДЭЭ ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!
Энэхүү амжилт бол зөвхөн медаль, өргөмжлөлийн үр дүн бус, хамт олны нэгдмэл зорилго, харилцан дэмжлэг, хичээл зүтгэл, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хамтын сэтгэлгээний илэрхийлэл юм.
Бид нэг зорилгын төлөө нэгдэж, нэг баг болж, хамтдаа амжилтад хүрч чаддагийн тод жишээг харуулсан эрхэм тамирчид болон та бүхнээ халуун дотноор дэмжиж, урам зориг хайрласан нийт хамт олондоо талархал илэрхийлье.
НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО – НЭГДСЭН АМЖИЛТ! ❤️
Хан-Уул эрүүл мэндийн төвийн хамт олон та бүхнийхээ цаашдын ажил үйлс, спортын их амжилтад өндөр амжилт хүсэн ерөөе!
Хан-Уул эрүүл мэндийн төвийн захиргаа 👏🏆

