🏥 ЭРСДЭЛИЙГ УРЬДЧИЛАН ТОДОРХОЙЛЖ, ЧАНАРЫГ ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАХ НЬ

Хан-Уул эрүүл мэндийн төв нь “ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартын гэрчилгээ” гардан авсантай холбогдуулан байгууллагын үйл ажиллагааны чанар, үр дүнг тасралтгүй сайжруулах, эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
📌 Энэ хүрээнд өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 07:00 цагт “World Standard Consulting” ХХК-ийн зөвлөх Б.Солонго байгууллагын удирдлага, удирдлагын баг, тасаг, нэгж, албадын дарга нарт “ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН УДИРДЛАГА, ISO 31000 БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар дараах үндсэн чиглэлүүдийг хамруулан авч үзлээ.
🔹 Эрсдэлийн менежментийн үндсэн зарчим – байгууллагын удирдлага, шийдвэр гаргалтад эрсдэлийн удирдлагыг хэрхэн уялдуулах, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэхэд баримтлах зарчим.
🔹 Эрсдэлийг тодорхойлох, үнэлэх – байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг дөрвөн түвшинд авч үзэх, IEC 31010 стандартын дагуу эрсдэлийн үнэлгээний арга, аргачлалыг ашиглах боломж.
🔹 Эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээ – эмнэлгийн үйл ажиллагааны онцлогт тохирсон эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, бууруулах арга зам.
🔹 Процессын зураглал ба хяналтын тогтолцоо – байгууллагын үйл ажиллагааны үе шат, уялдаа холбоог тодорхойлох, процессын зураглал гаргахын ач холбогдол, хяналтын арга хэмжээний үр нөлөөг үнэлэх.
🔹 Суурь шалтгааны шинжилгээ – гарсан алдаа, зөрчил, эрсдэлт нөхцөл байдлын цаад шалтгааныг илрүүлж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга зам.
💡 Эрсдэлийн менежмент гэдэг нь зөвхөн гарч болзошгүй эрсдэлийг тооцоолох бус, түүнийг урьдчилан таньж мэдэх, үнэлэх, хариу арга хэмжээ төлөвлөх замаар байгууллагын тогтвортой, найдвартай үйл ажиллагааг хангах удирдлагын чухал арга хэрэгсэл юм.
Тус сургалт нь байгууллагын удирдлага, тасаг нэгжийн түвшинд эрсдэлийн талаарх нэгдсэн ойлголтыг төлөвшүүлэх, шийдвэр гаргалтад эрсдэлийн удирдлагыг тусгах, чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийг сайжруулахад чухал ач холбогдолтой боллоо.
🌱 ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ – ЗӨВ УДИРДЛАГА – ЭРСДЭЛГҮЙ ОРЧИН