✨ НЭМГ-ын нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөөх 5 төрөлт тэмцээнд амжилттай оролцож, алт, хүрэл медаль болон багийн дүнгээр ДЭД БАЙР эзэлсэн Хан-Уул Эрүүл мэндийн төвийн тамирчид маань хүртсэн цом, шагналаа байгууллагынхаа удирдлага, хамт олондоо гардуулан өгч, баярт мөчөө хуваалцлаа.
👏 ХУЭМТ-ийн дарга Н.Мэндбаяр: “Энэхүү амжилт бол зөвхөн медаль, өргөмжлөлийн үр дүн бус, хамт олны нэгдмэл зорилго, харилцан дэмжлэг, хичээл зүтгэл, эв нэгдэл, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хамтын сэтгэлгээний илэрхийлэл юм. Спортын талбарт байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж, хамт олноо баярлуулсан нийт тамирчдадаа дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлс, спортын амжилтад нь өндөр амжилт хүсэн ерөөе!” гэв.
🤝 Бидний амжилт нэг хүний бус, нэг багийн хүч хөдөлмөр, байгууллагын хамтын уур амьсгал, бие биенээ дэмждэг халуун дулаан хамт олны үнэ цэн юм.
💚 ХАМТЫН ХҮЧ — АМЖИЛТЫН ҮНДЭС!
🏥 ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЗАХИРГАА
