
Хүний бие махбодод нуугдсан өөрчлөлтийг дүрс оношилгоогоор илрүүлж, өвчнийг эрт үед нь таних, оношийг баталгаажуулах, эмчилгээний зөв шийдвэр гаргахад үнэтэй хувь нэмэр оруулдаг эрхэм мэргэжилтнүүд бол радиологийн эмч нар билээ.
Тэдний мэдлэг, ур чадвар, нарийн мэдрэмж, хариуцлагатай ажиллагаа бүхэн оношилгооны үнэн зөв байдал, үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад чухал үүрэгтэй.
🏥 Хан-Уул эрүүл мэндийн төвийн Радиологийн эмч нартаа Радиологийн өдрийн баярын халуун мэнд хүргэж, ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
💙 ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨХ ҮНЭ ЦЭНТЭЙ ХӨДӨЛМӨРТ ТАНЬ БАЯРЛАЛАА!
