

Этүгэн их сургуулийн Сувилахуйн сургууль нь Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран “Багш шавийн гэрээ” байгуулах үйл ажиллагаа яг одоо болж байна. /2026 оны 11 сарын 06-ны 11:00 цаг/
Энэхүү үйл ажиллагаа нь сувилахуйн мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон мэргэжлийн ур чадвар, мэдлэг, туршлагаа хуваалцан чиглүүлж буй сувилагч багш нарын хоорондын багш шавийн нандин холбоог бэхжүүлэх, харилцан хүндлэл, итгэлцэл, хариуцлагыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм.
🤝 Үйл ажиллагааны хүрээнд оюутнууд өөрсдийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй сувилагч багш нартаа хүндэтгэл илэрхийлж, багшийнхаа заавар зөвлөгөөг хүндэтгэн суралцах, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэх, өвчтөнд хүнлэг энэрэнгүй хандах, хариуцлагатай, чадварлаг сувилагч болохын төлөө хичээн суралцахаа илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурах юм.
💚 Сайн сувилагч болох замнал сайн багшаас эхэлдэг.
Багшаас суралцсан мэдлэг, туршлага, хүнлэг энэрэнгүй хандлага нь ирээдүйн сувилагчийн мэргэжлийн үнэт зүйл болон төлөвшдөг.
Багш шавийн энэхүү эрхэм холбоо нь ирээдүйн чадварлаг, ёс зүйтэй, хүнлэг сувилагчдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
🌸 Эрдэм мэдлэгийг өвлүүлж, хүнлэг сэтгэлийг түгээж, мэргэжлийн үнэ цэнийг хамтдаа бүтээцгээе!
