🏥 ЗӨВ БАЙРЛАЛ – АЮУЛГҮЙ ХӨДӨЛГӨӨН – ҮР ДҮНТЭЙ СЭРГЭЭН ЗАСАЛ

2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сэргээн засах эмчилгээний сувилагч Б.Сүнжидмаа хэвтэн эмчлүүлэх тасгийн сувилагч нарт зориулан “Тархины харвалтын дараах байрлал, эмчилгээ, шилжих хөдөлгөөн” сэдэвт сургалт, зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Сургалтаар тархины харвалтын дараах үйлчлүүлэгчийг зөв байрлуулах, сэргээн засах эмчилгээний зарчмыг баримтлах, орноос сандал болон бусад байрлалд аюулгүй шилжүүлэх хөдөлгөөний аргачлалын талаар мэдлэг, мэдээлэл хүргэж, сувилахуйн тусламж үйлчилгээний практик ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэв.
💙 Зөв байрлал, зөв хөдөлгөөн, зөв асаргаа нь тархины харвалтын дараах сэргээн засах эмчилгээний чухал хэсэг юм.
Энэхүү сургалт нь сувилагч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой.