ТАРХИНЫ ХАРВАЛТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

🧠 ТАРХИНЫ ХАРВАЛТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР
⏳ МИНУТ БҮР ҮНЭ ЦЭНЭТЭЙ!
Тархины харвалтын үед минут бүр хүний амь нас, ирээдүй, амьдралын чанарт нөлөөлдөг. Харвалтыг эрт таньж, цаг алдалгүй тусламж авах нь амь насыг аварч, хөдөлмөрийн чадвар алдагдахаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
🌍 2026 оны “МИНУТ БҮР ҮНЭ ЦЭНТЭЙ” уриан дор тархины харвалтаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Уламжлалт сэргээн засах эмчилгээний баг болон Мэдрэлийн эмч Г.Саруултуяа нар иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааг зохион байгууллаа.
🚨 ХАРВАЛТЫН ШИНЖ ТЭМДГИЙГ ТАНЬЖ, ЦАГ АЛДАЛГҮЙ АРГА ХЭМЖЭЭ АВААРАЙ!
❗ Нүүрний нэг тал гэнэт мурийх
❗ Нэг талын гар, хөл гэнэт сулрах
❗ Хэл ээдрэх, ярихад хүндрэлтэй болох
Эдгээр шинж тэмдгийн аль нэг илэрвэл нэн даруй 103 дугаарт залгаж, түргэн тусламж дуудаарай! Шинж тэмдэг арилсан ч яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Харвалтын үед цаг алдах нь эргэж нөхөх боломжгүй үр дагаварт хүргэж болзошгүй.
💚 ХАРВАЛТААС СЭРГИЙЛЭХ НЬ ӨДӨР БҮР БИДНИЙ ГАРТ!
✅ Цусны даралтаа тогтмол хянах
✅ Цусан дахь сахараа тогтмол шалгуулах
✅ Эрүүл, зөв хооллох
✅ Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
✅ Архи, тамхинаас татгалзах
Өнөөдрөөс эхлэн эрүүл дадлыг хэвшүүлж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалцгаая. Мэдээлэлтэй байх нь сэргийлэлтийн эхлэл, цаг алдалгүй үйлдэх нь амь аврах алхам юм.
📢 Энэ мэдээллийг гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай. Таны хуваалцсан мэдээлэл хэн нэгний амь насыг аврахад тусална.