🏥 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ-ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТ БА КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ




🏥 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ-ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТ БА КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартын гэрчилгээ гардан авсан бөгөөд байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, чанарын менежментийг бэхжүүлэх, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
📌 Энэ хүрээнд өнөөдөр “World Standart Consulting” ХХК-ийн ерөнхий захирал, зөвлөх Б.Ганболд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлага, орлогч дарга нар болон тасаг, нэгж, албадын дарга нарт “Кибер аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ” сэдэвт сургалт зохион байгууллаа.
💻 Сургалтаар байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим орчинд үүсэж болзошгүй эрсдэлийг таньж илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхийн ач холбогдлыг онцлон авч үзлээ.
🔐 Эрүүл мэндийн байгууллагын хувьд үйлчлүүлэгчдийн хувийн болон эрүүл мэндийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чанартай, найдвартай тусламж, үйлчилгээ үзүүлэх чухал нөхцөл юм.
🌱 Чанар бол тасралтгүй сайжруулалт, аюулгүй байдал бол итгэлийн үндэс. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь олон улсын стандартын шаардлагад нийцсэн чанарын менежментийг төлөвшүүлж, байгууллагын эрсдэлийн удирдлага, мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх замаар иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй дээшлүүлэхийг зорин ажиллаж байна.