




🩺“АЖИЛТАН БҮР ХӨТӨЧ” АЯН үргэлжилж байна.
🩺 ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХӨТӨЧ СУВИЛАГЧ НАР
💙 Эмнэлэгт хандаж буй үйлчлүүлэгчдэд зөв мэдээлэл өгч, хэрэгтэй тусламж үйлчилгээнд нь хурдан, зөв чиглүүлэх нь хөтөч сувилагчийн чухал үүрэг юм.
🏥 Хөтөч сувилагч нарын ажлын онцлог:
– 👋 Үйлчлүүлэгчийг эелдэг, хүндэтгэлтэй хүлээн авч, шаардлагатай мэдээллээр хангах
– 🧭 Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэл болон кабинетуудыг зөв зааж, чиглүүлэх
– 📋 Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, асуудлыг сонсож, холбогдох эмч, мэргэжилтэн болон нэгжид холбон зуучлах
– ⏰ Үзлэг, шинжилгээ, оношилгоо болон бусад үйлчилгээний дараалал, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх
– 🤝 Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусламж шаардлагатай үйлчлүүлэгчдэд онцгой анхаарал хандуулах
– 💬 Үйлчлүүлэгчийн санал, хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож, зөв шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх
Хөтөч сувилагч бол эмнэлэгт ирсэн үйлчлүүлэгчийн хамгийн түрүүнд уулздаг, зөв мэдээлэл авч үйлчилгээгээ ойлгомжтой авахад нь тусалдаг чухал холбоос юм. 🌷
💙 Эелдэг харилцаа • Зөв мэдээлэл • Шуурхай чиглүүлэг • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж
Үйлчлүүлэгч бүрд ээлтэй, хүртээмжтэй тусламж үйлчилгээг хүргэнэ.
