🎀 ХӨХНИЙ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ НЬ ТАНЫ ГАРТ!
🌸 Өөрийгөө хайрлах хамгийн чухал алхам бол эрүүл мэнддээ анхаарах юм.
Хөхний хавдар эрт үедээ илэрвэл эмчилгээний үр дүн сайжрах боломжтой. Тиймээс өөрийн эрүүл мэндийг хойш тавилгүй, урьдчилан сэргийлэлтээ өнөөдрөөс эхлүүлээрэй.
💚 Хөхний хавдрын эрсдэлийг бууруулахад:
✅ Жингээ хэвийн хэмжээнд барих
✅ Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
✅ Хүүхдээ боломжтой бол хөхөөр хооллох
✅ Архи, тамхинаас татгалзах
✅ Дааврын эмийг эмчийн заавраар хэрэглэх
✅ Нас, эрсдэлдээ тохируулан үзлэг, шинжилгээнд хамрагдах
🎗️ Өөрчлөлтийг анзаараарай! Хөхөнд бэрсүү тэмтрэгдэх, хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, арьс хонхойх, хөхний толгойноос хэвийн бус шингэн гарах зэрэг шинж илэрвэл эмчид хандаарай.
💗 Өөрийгөө хайрла. Эрүүл мэндээ хамгаал. Хайртай хүмүүсийнхээ дэргэд эрүүл энх байгаарай!
👩⚕️ Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв
📞 Утас: 7700-1003
