“АХМАДАА СОНСОЖ – ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭЕ”

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗДТГ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС
Хан-Уул Эрүүл мэндийн төвийн хамт олон байгууллагынхаа хөгжил, дэвшилд үнэт хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадууддаа талархал илэрхийлж,
10-р сарыг “Ахмадаа сонсож – Ирээдүйгээ бүтээе” сарын аян болгон тэмдэглэж байна. 💙
📅 Аяны хүрээнд:
🕘10 сарын 3
🕘10 сарын 10
🕘10 сарын 24
🕘10 сарын 31-ны өдрүүдэд өглөө 09:00–17:00 цагийн хооронд
📍 Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд
ахмадууддаа зориулсан дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна 👇
1️⃣ Ахмадуудтай уулзалт, ярилцлага, санал бодлоо солилцох
2️⃣ Эрүүл мэндийн үзлэг, нөхөн сэргээх эмчилгээ, витаминжуулалт, зөвлөгөө, тусламж үйлчилгээ
3️⃣ Спорт, оюуны тэмцээнүүд:
♟ Шатар – 10-р сарын 3
🎯 Даам – 10-р сарын 10
🀄 Даалуу – 10-р сарын 24
🤓 Хөгжөөнт “АХА” – 10-р сарын 31 өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
🩵 Аяны үр дүн:
10-р сарын 3, 10-ны өдөр нийт 118 ахмад эмч, ажилтан
эрүүл мэндийн үзлэг, нөхөн сэргээх эмчилгээ, витаминжуулалт, зөвлөгөөнд хамрагдлаа.
🩺 Үзлэг, шинжилгээний үр дүн:
👁 Нүдний үзлэг – 62
🦋 Бамбай булчирхайн эхо – 65
💪 Сэргээн засах эмчилгээ – 92
👨‍⚕️ Ахмадын эмчийн үзлэг – 118
🔬 Шээсний ерөнхий шинжилгээ, биохими, зүрхний бичлэг зэрэг бусад шаардлагатай шинжилгээнүүд хийгдсэн байна.
🏆 Шатар, Даамны аварга шалгаруулах тэмцээнүүд амжилттай болж, шилдэг ахмадууд тодорлоо!
🥇🥇ХУЭМТөвийн Ахмадуудын Шатар, Даамны аваргаар Ахмад сувилагч Солонго тодорлоо.
🙏 “Ахмадаа сонсож – Ирээдүйгээ бүтээе” аяны хүрээнд идэвхтэй оролцож буй ахмад ажилтнууд болон Ахмадын зөвлөлийн гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💐
📣 10-р сарын 24, 31-ний өдрүүдэд болох дараагийн үйл ажиллагаанд бүх ахмадуудыг халуун дотноор урьж байна! 💌
✅💙 МОНГОЛ ХҮН БҮР – ЭРҮҮЛ БАЙГ! 🇲🇳