Хан-Уул Эрүүл мэндийн төв Интермед эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг солилцлоо….

Хан-Уул Эрүүл мэндийн төв Интермед эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг солилцлоо….
Энэхүү хамтын ажиллагаа нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү түргэн шуурхай, үр дүнтэй хүргэх, орчин үеийн оношилгооны арга барилыг нэвтрүүлэхэд чиглэж байна. Тодруулбал, дүрс оношлогооны хариуг богино хугацаанд харилцан солилцох, нарийн мэргэжлийн эмч нарын хооронд мэргэжлийн зөвлөгөө, туршлага судлах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт, уулзалт, хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Мөн эмч, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлснээр оношилгоо, эмчилгээний уялдаа холбоо сайжирч, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал илүү өндөр түвшинд хүрэх ач холбогдолтой юм.
Тус санамж бичгийн хүрээнд хэрэгжих хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох замаар иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах чухал алхам болж байна.
Intermed Hospital Mongolia