2025 ОНЫ ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧИЙН ӨДӨР “СУВИЛАГЧ БИДНИЙ ИРЭЭДҮЙ-СУВИЛАГЧАА ХАЛАМЖЛАЯ” УРИАН ДОР ЯВАГДАЖ БАЙНА…

📌Хан-Уул эрүүл мэндийн төвийн сувилахуйн албанаас тус өдрийг тохиолдуулан сувилахуйн мэргэжлээ сурталчлах, иргэдэд таниулах, сувилахуйн тусламж үйлчилгээний онцлогыг харуулах, шилдэг сувилагч нараа таниулан сурталчлах зорилгоор Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, телевизтэй хамтран сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэж 2025 оны 05 дугаар сарын 11-ний Өглөө хөтөлбөрөөр /09:00-11:00 цагт/ толилуулахаар боллоо.
📌Хамт олны минь хүсэлтийг хүлээн авч хамтран ажилласан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, телевизийн ӨГЛӨӨ хөтөлбөр болон хамт олонд нь Эрүүл Мэндийн Төвийн сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийн өмнөөс талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
МОНГОЛ ХҮН БҮР-ЭРҮҮЛ БАЙГ.