АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ “ДУУДЛАГА ”АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА…

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд анхан шатны тусламж, үйлчилгээний яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн мэргэжилтний нэр хүндийг өргөх, тэдний ажлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой арга хэмжээ юм.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн “Дуудлага” арга хэмжээний удирдамжийн дагуу мөн “ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, чирэгдэл хүлээгдлийг бууруулах зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг ч үе шаттай зохион байгуулах аж.

Мөн төрийн болон төрийн бус эмнэлгийн байгууллагуудтай хамтарч “Сайн туршлага” солилцох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах үйл ажиллагааг цаашид ч ийнхүү зохион байгуулахаар төлөвлөж байна.