ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН ҮНДСЭН ЦАЛИН 22%-44% НЭМЭГДЭВ…

Эрүүл мэндийн төвийн удирдлагын баг эмнэлгийн ажилчдын нийгэм ахуйд бодитой дэмжлэг үзүүлж үндсэн цалинг 22%~44% нэмэгдүүлж мэргэшсэн эмчийн үндсэн цалин 1852000, сувилагчийн үндсэн цалин 1600800, жолоочийн үндсэн цалин 1450000 төгрөг болгов.

Мөн хүний ажил хөдөлмөрийн суурь баталгаа бодит үнэлгээ болох ҮНДСЭН цалинг нэмэгдүүлэхийн ач холбогдлын талаар болон Худалдаа хөгжлийн банктай хамтарч ажилчдын санхүүгийн асуудал, цалингийн болон орон сууцны зээлүүдэд дэмжлэг үзүүлэх болсон талаарх мэдээллийг А.Сувдаа дарга нийт эмч сувилагч нарт өглөө.