СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬД ОРОЛЦОЖ БАЙНА…

Монгол Улсын Шадар сайдын 2023 оны “Стратегийн команд штабын сургууль зохион байгуулах тухай” 06 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/149, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/156 дугаар захирамжийн тус, тус хэрэгжилтийн хүрээнд 06 сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуульд амжилттай оролцож байна.

Эрүүл мэндийн төвийн Удирдлагын баг команд штабын сургуульд 7 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.