НҮҮН ШИЛЖИХ ДАДЛАГА СУРГУУЛЬД 132 ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН, ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧ НАР ОРОЛЦЛОО

Эрүүл мэндийн төвийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Монгол Улсын Шадар сайдын 2023 оны “Стратегийн команд штабын сургууль зохион байгуулах тухай” 06 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/149, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/156 дугаар захирамжийн тус, тус хэрэгжилтийн хүрээнд 06 сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Зарлан мэдээллэх дуут дохиогоор эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд газар хөдлөлтийн гамшгийн үед аюулгүй цэг, талбайд нүүн шилжих дадлага сургуульд 132 хүний бүрэлдэхүүнтэй хамрагдлаа.

Энэхүү стратегийн команд штабын сургууль нь болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, иргэд, үйлчлүүлэгчид аюулгүй цэг, талбайд нүүн шилжих талаархи мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.