Хан-Уул дүүргийн Цэргийн штаб дээр “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх болзолт уралдаан” –ны комиссын гишүүд хуралдаж уралдааны дүнг гаргалаа.
Комиссын хуралд:
- Цэргийн штабын дарга – хурандаа н.Баттулга
- Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер – ахмад Н. Насанбат
- ХУДНХХ-ийн дарга – н. Мэндбаяр
- ЭМТ-ийн НЭМО дарга – н. Лувсанням
- Статистикч их эмч –З. Туяа нар оролцлоо.
ӨЭМТ болон эмч нарын ирүүлсэн тайлангийн материалууд, шалгуур үзүүлэлтийн дүнтэй танилцан, шалгалтын дүнг нягтлан хэлэлцэж дүнгээ гаргалаа. Нарийн мэргэжлийн эмч нараас 1-р байрын болзол хангасан эмч гараагүй тул 2,3-р байр эзлүүлэхээр болсон байна.
ӨЭМТ-ээс:
- I байрт- Манал-үйлс ӨЭМТ
- II байрт- Аминтус ӨЭМТ
- III байрт- Уясах ӨЭМТ, Энхбуянтманал ӨЭМТ
Нарийн мэргэжлийн эмч нараас:
- Шалгараагүй
- II дотрын эмч Л. Мэдэхгүй
- III шүдний эмч Г. Төрбат, мэдрэлийн эмч Ц. Чулуун нар тус тус шалгарлаа.
Сүүлийн байранд шалгагдсан 4, 6,13-р хорооны ӨЭМТ –дийн үр дүнгийн гэрээний үзүүлэлт дээр арга хэмжээ тооцохоор болж, эхний 3 байранд орсон ӨЭМТ-ээр тайлан тавиулж, Манал-үйлс ӨЭМТ-дээр үзүүлэх сургуулийг хийхээр тогтсон.