ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссоос 12 дугаар сарын 07-нд уулзалт хийлээ. ХУД-ийн 7 давхрын хурлын зааланд 14:00-16:00 цагийн хооронд болсон тус уулзалтад Эмнэлэг хөдөлмөр магадлах төв комиссоос 3 мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссоос 5 гишүүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн, 20 хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо.

Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын нарийн бичгийн дарга н.Лхагвадулам  Эмнэлэг хөдөлмөр магадлалын тухай илтгэл тавьж , Хан-Уул дүүргийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын магадлагч эмч Бямба–Өлзий Хан-Уул дүүргийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв.

Уулзалтын үеэр санал сэтгэгдлээ солилцож хөгжлийн бэрхшээлтэй 6 иргэн асуулт асуусныг Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын гишүүд, магадлагч эмч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн нар хариулт өгч, зөвлөгөө өгөн ажилласан байна.

48414725_2041451889225109_3447631692301336576_n

47686794_2041452049225093_103924327228899328_o

47384408_2041452195891745_9190819577775259648_o