СУВИЛАГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд манай Улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ.

IMG_8697

Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Сувилахуйн ариун үйлсэд гар бие оролцохоор энэ жил шинээр ажилд орсон 4 сувилагч болон сувилагч нар иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр хандаж, өөрийн эзэмшсэн мэргэжилдээ чин үнэнчээр хандахаа илэрхийлж тангараг өргөлөө.

IMG_8619

Хан-Уул эрүүл мэндийн төв нь 100 орчим сувилагчтай бөгөөд тус өдрийг угтан сувилагч нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, сурталчлах зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг, онол практикийн хурал зэрэг томоохон ажлуудыг зохион байгуулж ажилласан.

IMG_8628

Уг арга хэмжээний үеэр Сувилагч нарын оролцоо, ур чадвар, салбартаа удаан жил үр бүтээлтэй ажилласан зэргийг харгалзан шагнаж урамшууллаа.

IMG_8681

Эрүүл мэндийн салбарын хүндхэн ачааг үүрч ажилладаг нийт сувилагч нартаа ард олныхоо эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст нь өндөр амжилт хүсье.