Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартын гэрчилгээг гардан авлаа.

Хан-Уул эрүүл мэндийн төв нь ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартын гэрчилгээг гардан авлаа. 👏🏻👏🏻
2026 онд Хан-Уул эрүүл мэндийн төв нь “Эрхэм зорилго”, “Алсын хараа”-г шинэчлэн тодорхойлж, олон улсын загвар тогтолцоог хэрэгжүүлэх “Жишиг эмнэлэг болох” хүрээнд хүн төвтэй, ээлтэй орчин, ухаалаг технологид суурилсан тусламж үйлчилгээг үзүүлэх зорилго тавин хамт олноороо идэвхи санаачилгатай ажилласнаар 2026 оны 10 сарын 19-ний өдөр ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартын гэрчилгээг 3-н жилийн хугацаатай гардан авлаа.
Мөн олон улсын менежментийн тогтолцооны баталгаажуулалтад амжилттай хамрагдаж БНСУ-ын G-Certi байгууллагаас чанарын баталгаажуулалтын гэрчилгээг гардан авсан нь иргэн бүрт чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлэн чанарын манлайллыг төлөвшүүлэн ажиллаж байгаа хамт олны маань хичээл зүтгэлийн үр дүн юм