2018 ОНЫ I ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 3 ХОНОГИЙН ХУГАЦААНД АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА.

2018 оны I ээлжийн цэрэг татлагын онцлог нь  ЭМТ, ХУД-ийн цэргийн штабаас санаачлан 2017 оны I, II ээлжийн цэрэг татлага дээр хэрэгжүүлсэн өвчлөл, эрүүлжилтийн M-Health программ хангамжыг бүх дүүргүүдэд нэгэн зэрэг ашигласан явдал юм.

 Энэ удаагийн цэрэг татлага  дээр  ажиллах эмч нараас 5 эмчийг  сонгон ноотвүүкээр ханган   программ хангамжыг дотоод сүлжээгээр ажиллуулан  туршиж үзсэн  бөгөөд 2018 оны II ээлжийн цэрэг татлага дээр  комисст ажиллах  бүх эмч нар  программ дээр ажиллах бүрэн боломжтой нь харагдлаа.

Цэрэг татлагаар орохоор зарлан дуудах авсан цэргийн насны залуучуудын 93,4% нь заасан хугацаанд ирж үзлэгт орсноос 32,2% нь өвчтэй илэрсэн байна.  Өвчтэй илэрсэн цэргийн насны  залуусын нэрсийг ӨЭМТ болон НМЭ нарт  өгч  хяналтанд  авч эрүүлжүүлэх ажлыг эхлүүллээ.

IMG_8342 IMG_8266 IMG_8333 IMG_8315 IMG_8313 IMG_8302 IMG_8285 IMG_8284 IMG_8270 IMG_8261 IMG_8340 IMG_8338