Хан-Уул дүүргийн хэмжээнд цэрэг татлагын үйл ажиллагаа Засаг даргын А/127 дугаар захирамжаар 2018 оны 05 сарын 04 өдөр Ерөнхий боловсролын 34 дүгээр дунд сургууль дээр эхэллээ. Цэрэг татах явцад хийгдэх гол ажил бол цэргийн албанд татагдан ирж буй залуусын бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг тогтоох явдал юм. Эх орны энхийн манаанд зогсох цэрэг эрсийн биеийн эрүүл мэндийг нарийн шинжилж тодорхойлох, заагдсан норм нормативт нийцүүлэн гаргаж цааш цэргийн алба хаах эсэхийг тогтоох нь эмч, эмнэлгийн байгууллагын үүрэг байсаар ирсэн. Тиймээс Хан-Уул эрүүл мэндийн төвийн чадварлаг, туршлагатай эмч нараас бүрдсэн мэргэжлийн баг энэ удаагийн цэрэг татлагад оролцож байна.