Хан-Уул дүүрэгт “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо.

Хан уул дүүргийн хэмжээнд нийт 40-65 насны 37779 иргэнийг илрүүлэг, шинжилгээнд хамруулахаас Эрүүл мэндийн сайдын А/200 тоот тушаалын дагуу  17830 иргэнийг 2017 оны 09 сарын 25-ны дотор элэгний шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. 06 сарын 23-ны байдлаар 2224 иргэн асуумж бөглөснөөс 2044 иргэн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад байна.

Яармаг дахь сансар худалдааны төвийн өмнөх талбайд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ гишүүн, өргөдлийн байнгийн хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ гишүүн Б.Энх-амгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийслэлийн ЭМГ-ын орлогч дарга О.Баяр, НИХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа, НИХ-ын тэргүүлэгч, ХУД-ийн засаг дарга Ж.Алдаржавхлан, ХУД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цэрэн, ХУД-ийн засаг даргын орлогч А.Амартүвшин, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Наранцэцэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн захирал Л.Нямхүү, ХСҮТ-ийн орлогч захирал С.Хүрэлсүх, НЭМҮТ-ийн захирал Цогтбаатар, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах нар оролцлоо.

111111111111111 DSC_3337

Нээлтийн ажиллагааны үеэр ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлгийн ор 5-н ширхэг, УИХГ Б.Энх-Амгалан В, С вирусын шинжилгээний сорьц хадгалах хөргөгч 1 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.

Нээлтийн үеэр ХУЭМТ-ийн эмч ажилчдад шагнал гардуулах ёслолын үеэр Эрүүл Мэндийн Яамны Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан тэмдгээр М.Болдбаатар, Х.Оюунбат, Т.Урантуяа, ЭМЯ-ны жуух бичгээр З.Төмөрсүрэн, Ц.Алтанцэцэг, С.Оюунжаргал, Д.Баасансүрэн, Х.Ариунсанаа, НЭМГ-ийн өргөмжлөлөөр Ж.Цэцэгмаа, Ё.Бумдарь, Б.Цэрэндэжид, Г.Саруултуяа, Г.Заяажаргал нар тус тус шагнал хүртлээ.

Өдөрлөгийн хүрээнд НЭМҮТ, улсын клиникийн 3 дугаар төв эмнэлэг, халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлэг, хавдар судлалын төв эмнэлэг, Зооноз өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн “Эрхэс” эмнэлгийн эмч нар дүүргийн эмч нарын хамт иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө өгч ажиллаа.

555555555 44444444444 eleg buten