

🧠 ТАРХИНЫ ХАРВАЛТЫГ ЭРТ ТАНИХ НЬ АМЬ НАСЫГ АВАРНА!
🏥 Өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сэргээн засах эмчилгээний сувилагч Б.Сүнжидмаа, Сувилахуйн арга зүйч П.Отгонтуул, Хөдөлгөөн засалч Б.Цогзолмаа нар хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд “ТАРХИНЫ ХАРВАЛТ ГЭЖ ЮУ ВЭ? ХЭРХЭН ТАНЬЖ МЭДЭХ ВЭ?” сэдвээр сургалт, зөвлөгөө, мэдээлэл өглөө.
💚 Эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалъя!
Харвалтын шинж тэмдэг илэрвэл өөрөө намдахыг хүлээлгүй, нэн даруй 103 дугаарт залгаж түргэн тусламж дуудаарай. Шинж тэмдэг түр арилсан ч яаралтай үзүүлэх шаардлагатай.
📢 Энэхүү мэдээллийг гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ хуваалцаарай. Таны түгээсэн ганцхан мэдээлэл хэн нэгний амь насыг аврахад тусалж мэднэ.
МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙХ НЬ СЭРГИЙЛЭЛТИЙН ЭХЛЭЛ, ЦАГ АЛДАЛГҮЙ ҮЙЛДЭХ НЬ АМЬ АВРАХ АЛХАМ ЮМ.
