



Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Н.Мэндбаяр болон тус эмнэлгийн удирдлагын багийн хамт олон өнөөдөр /2026.10.27-ний өдөр/ тус эрүүл мэндийн төвийн Ахмадын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан, тэдний санал хүсэлт, байр суурийг сонслоо.
Уулзалтын үеэр ахмад үеийнхнийхээ үнэтэй туршлага, санал санаачилгыг хуваалцаж, байгууллагын үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
🌿 Ахмад үеийнхнийхээ мэдлэг, туршлага бол байгууллагын үнэт өв, хөгжил дэвшлийн чухал түшиг юм.
Тэднийхээ дуу хоолойг сонсож, санал хүсэлтийг хүндэтгэн, үе хоорондын хамтын ажиллагаа, харилцан хүндлэлийг эрхэмлэх нь эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой юм.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь ахмад ажилтнуудынхаа хөдөлмөр зүтгэл, үнэтэй хувь нэмрийг ямагт хүндэтгэж, тэдний туршлага, санал санаачилгыг үйл ажиллагаандаа тусган ажиллахыг эрхэмлэдэг билээ.
💐 Эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг нийт ахмад буурлууддаа өргөн дэвшүүлье!
