“Ажилтан бүр хөтөч аян”-ы явцын мэдээлэл

Хан-Уул Эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн төвийн даргын 2026 оны А/89 дугаар тушаалаар эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийг зөв чиглүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэх, аюулгүй үйлчилгээ авахад туслах, үр дүнтэй харилцаа үүсгэх, байгууллагын үйлчилгээний соёлыг сайжруулахад эмч, ажилтан бүрийн идэвх санаачлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ажилтан бүр хөтөч” сэдэвт аяныг 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2026 оны 12 сарын 26-ны хооронд 3 сарын хугацаанд зохион байгуулан ажиллаж байна.
ЭМТҮЧАБА-аас зохион байгуулж буй уг аяны хүрээнд Эрүүл мэндийн төвийн эмч ажилтнууд 7-н багт хуваарилагдан 1, 3, 4 дүгээр давхарт хөтөч ажилтнууд ажиллаж, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд шаардлагатай мэдээлэл, зааварчилгааг өгч, чиглүүлэн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаал-“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”, 2019 оны А/566, 2024 оны А/112 дугаар тушаал-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах журам батлах тухай, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/352 дугаар тушаал -”Үйлчлүүлэгчдийг зөв танин тодруулах журам”, MNS6211:2019 стандарт-Унах эрсдэлээс сэргийлэх журам, MNS7014:2023-Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих стандартын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
1-р баг буюу “Компасс” баг нь 2026.09.22-2026.10.02-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд аянд идэвхи санаачилгатай оролцон дараах үйл ажиллагааг хийж хэрэгжүүлсэн байна.
768 үйлчлүүлэгчдэд зөв чиглүүлэг, мэдээллийг өгсөн
75 үйлчлүүлэгчдэд зөв танин тодруулга хийсэн
Хөгжлийн бэршээлтэй 116 иргэнд үйлчилсэн
Унах эрсдэлтэй 66 үйлчлүүлэгчид Морсын үнэлгээг хийсэн
27 үйлчлүүлэгчийг туслах хэрэгслээр хангасан.
Сэтгэл ханамжийн судалгааг QR кодоор 136 үйлчлүүлэгчээс авсан.
“Унаж бэртэх эрсдэлийг үнэлэх, түүнээс урьдчилан сэргийлэх” MNS 6211:2019 стандартын дагуу байгууллагын гадаад болон дотоод ээлтэй орчны хяналт үнэлгээг хийхэд хангалттай буюу /84 оноо/ үнэлэгдсэн
Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих MNS 7014:2023 стандартын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийхэд 97%-тай үнэлэгдсэн
Хаягжилтгүй 7 кабинетыг мэдээлэл технологийн албатай хамтран хаягжуулсан
Эмнэлгийн автомашины бэлэн байдалд хяналт үнэлгээ хийсэн.
Байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээнд нийт 4 удаагийн хяналт хийсэн.
Аяны хугацаанд нийт 1 тохиолдол, 7 эрсдэл бүртгэсэн.
Дотоодын 2 удаагийн цахим сургалт “Тохиолдол бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах”, “Тээвэрлэлтийн аюулгүй байдал” сэдвээр тус тус зохион байгуулсан байна.
Ажилтан бүрийн зайлшгүй мэдэх нийт Монгол улсын 12 стандарт, ЭМС-ын тушаал журмуудыг эмхтгэн ажилтан бүр хөтөч гарын авлагыг гаргаж тасгийн эрхлэгч нарт гардуулан өгсөн.
Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулахад ашигладаг туузан бугуйвчийг 200 ширхэгийг ЭМТҮЧАБА-д хүлээлгэн өгсөн.