Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих өдрийг угтан
“Бодит дуу хоолой-Бодит өөрчлөлт-тэдэнд тохиолдсон түүхийг сонсоё” уриан дор байгууллагын хэмжээнд зохион байгуулж буй “Хамт олноо ойлгоё, хайрлая, дэмжье” өдөрлөгийн хүрээнд 2026 оны 10 сарын 8-нд мэдээлэл, зөвлөгөөний өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр хэвтэн эмчлүүлэх тасгийн эмч, эмнэлгийн ажилтнууд болон үйлчлүүлэгчдэд сэтгэцийн эрүүл мэндээ хайрлаж, хамгаалах, хамт олноо ойлгоё, дэмжье сэтгэл зүйн дэмжлэгийн талаар болон хэвтэн эмчилгээ хийлгэж буй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, санал бодлоо солилцлоо. 🧠💬
💚 Хамт олноо ойлгох нь — сонсохоос эхэлнэ.
🤍 Хайрлах нь — халамжлахаас эхэлнэ.
🌿 Дэмжих нь — хажууд нь байхаас эхэлнэ.
Эрүүл сэтгэл • Тайван ажлын орчин • Аз жаргалтай хамт олон 🌿




