
Хан-Уул дүүргийн харьяа Төрийн өмчийн 28 сургууль, 52 цэцэрлэг, Хувийн хэвшлийн 44 сургууль, 85 цэцэрлэгийн нийт 28,679 хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулахаар өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, сургуулийн эмч нар зохион байгуулж байна. Уьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг насны ангиллаар :
Цэцэрлэг дунд бүлэг (36 сар) -8105 хүүхэд
ЕБС бага анги: 1 дүгээр анги -7805 хүүхэд
ЕБС дунд анги: 6 дугаар анги -7592 хүүхэд
ЕБС ахлах анги: 10 дугаар анги -5177 хүүхэд тус тус хамрагдахаар байна.
36 сартай-
• Өсөлт, хөгжил
• Хэл яриа
• Танин мэдэхүй, хөдөлгөөн, сэтгэхүйн хөгжил
• Хөгжлийн хоцрогдол болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг үнэлнэ.
6 настай –
• Өсөлт, хөгжил
• Харааны чадвар, харааны эмгэг
• Зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээнд хамруулна.
11 настай –
• Өсөлт, хөгжил
• Хараа
• Багана нурууны муруйлт, хазайлт
• Хавтгай тавхайн эрсдэлийг үнэлнэ.
15 настай –
• Өсөлт, хөгжил
• Хараа
• Багана нурууны муруйлт, хазайлт
• Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг тус тус үнэлж байна.
