👩⚕️Эсийн шинжилгээ гэдэг нь умайн хүзүүнээс наалдац авч, эсийг тусгай аргаар будаж, микроскопоор харан эсүүдийг шинжилж, дүгнэлт гаргадаг бөгөөд энэ нь ямар нэгэн өвдөлтгүй бөгөөд эмэгтэйчүүдийн үзлэг хийх явцад наалдац авдаг. Энэ шинжилгээ нь оношилгооны өндөр үр дүнтэй. Урт удаан цаг хугацаа шаардахгүй. Өвчтөнд ямар ч өвдөлт өгөхгүй, гэмтэл учруулахгүй. Тодруулбал үтрээнд толь тавиад, зориулалтын тусгай багажаар умайн хүзүүнээс арчдас авна.
📍 Умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөхөд юуг анхаарах вэ ?
Дараах бэлтгэл нь эсийн шинжилгээний хариу зөв гарахад нөлөөлнө.
🚺 Шинжилгээг сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгнө
🚺 Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй, эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэхгүй
🚺 Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орохгүй
🚺 Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө жирэмснээс сэргийлэх эм уухгүй мөн үтрээгээр лаа, тампон, цацлага эмчилгээ хийхгүй
🚺 Хэрэв та цэвэршсэн бол хэзээ ч орж болно.
Танд хэвийн бус цус алдалт, өвдөлт зэрэг шинж илэрвэл сүүлийн шинжилгээний хариу эрүүл гарсныг үл харгалзан эсийн шинжилгээнд орох хугацаагаа хүлээлгүй эмчид яаралтай хандаарай!
