Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Эелдэг харилцаа – Эко Хан-Уул” аяны хүрээнд Хан-Уул Эрүүл мэндийн төвийн нийт ажилтан, албан хаагчдыг хамруулсан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр эелдэг, хүндэтгэлтэй харилцааг төлөвшүүлэх, хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэх, ажлын эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор багийн хөгжөөнт болон хамтын үйл ажиллагааг зохион байгуулж, ажилтан албан хаагчид идэвхтэй оролцлоо.
🤝 Эелдэг харилцаа – Эв нэгдэл – Эерэг хамт олон 💚

