Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын үйл ажиллагаа нь чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, чанар аюулгүй байдалд дотоод хяналт хийж үр дүнг тооцон сайжруулахад оршино.
- Чанарын удирдлага, чанарын багийн гишүүд болон эрүүл мэндийн ажилтны чадавхыг дээшлүүлэх
- Эмч эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадвар, гардан үйлдлийн стандарт мөрдөлтийг сайжруулах
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан чанарын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах
- Тусламж үйлчилгээнд орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлж, нутагшуулах, үр дүнг тооцох
- Алдаа зөрчил эрсдлийг тодорхойлон дүн шинжилгээ хийж, эрсдлийг бууруулах
- Эмийн чанар аюулгүй байдлыг ханган эмийн сангийн эрсдлийг бууруулж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлыг хэрэгжүүлэх
- Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлж, аюулгүй, эрсдэлгүй нөхцлийг бүрдүүлэх
Чанарын албаны бүрэлдэхүүн
Орон тооны гишүүд:
- Эмнэлгийн чанарын албаны дарга
- Эмчилгээний чанарын менежер
- Эрсдлийн менежер
- Лавлагаа мэдээллийн ажилтан
Орон тооны бус гишүүдэд:
- Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга
- Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга
- Сувилахуйн албаны дарга
- Тархвар судлаач
- Мэдээллийн мэргэжилтэн статистикч их эмч
- Эмийн сангийн эрхлэгч
- Эрүүл мэндийн даатгалын эмч
- Поликлиникийн эрхлэгч
- Мэдээллийн технологич
- Тоног төхөөрөмжийн инженер
- Лабораторийн эрхлэгч
Тасгуудын чанарын багын гишүүдэд:
- Поликлиникийн багийн ахлагч-Поликлиникийн эрхлэгч
Гишүүд:
- Дотрын өвчний тусламж үйлчилгээ хариуцсан их эмч
- Мэс заслын тусламж үйлчилгээ хариуцсан их эмч
- Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан их эмч
- Хүүхэд өсвөр үе, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ хариуцсан их эмч
- Дүрс оношлогоо, багажийн шинжилгээ хариуцсан их эмч
- Поликлиникийн ахлах сувилагч
2. Хэвтэн эмчлүүлэх тасгийн багийн ахлагч-Тасгийн эрхлэгч эмч
Гишүүд:
- Мэдрэлийн их эмч
- Дотрын их эмч
- Тасгийн ахлах сувилагч
- Яаралтай тусламжийн их эмч эсвэл сувилагч
