ЭМНЭЛЭГТ ТЭЭВЭРЛЭН ХҮРГЭХ ТАКТИКИЙН ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ…

Монгол Улсын Шадар сайдын 2023 оны “Стратегийн команд штабын сургууль зохион байгуулах тухай” 06 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/149, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/156 дугаар захирамжийн тус, тус хэрэгжилтийн хүрээнд 06 сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үед Яаралтай тусламжийн бүлэг – мэргэжлийн анги газар хөдлөлтийн гамшгийн голомтод нэрвэгдэгсдийг эрэмблэн ялгах, эмнэлгийн анхны яаралтай тусламж үзүүлж, эмнэлэгт тээвэрлэн хүргэх тактикийн үзүүлэх дадлага сургуульд 42 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Энэхүү стратегийн команд штабын сургууль нь болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед эрүүл мэндийн байгууллага гамшгийн голомтод нэрвэгдэгсдэд эмнэлгийн яаралтай тусламжийг зохион байгуулах ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.