КОВИД-19 ХАЛДВАРЫН ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТЛЫН ЭРСДЭЛТЭЙ ИРГЭДЭД ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн “Ковид-19” халдварын ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг харьяа эрүүл мэндийн байгууллагын нэр бүхий 18 төвд товлосон цагийн дагуу шинжилгээнд хамруулж байгаа.

Хан-Уул дүүрэгт Хан-Уул эрүүл мэндийн төвийн Яармаг салбар амбулатори, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль дээр 2020 оны 11 дүгээр сарын 14-өөс эхлэн 08.00-18.00 цагийн хооронд PCR болон түргэвчилсэн шинжилгээг авч байна.