ИРГЭДЭД ТАВ ТУХТАЙ ОРЧИНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЛЭЭ…

Хан-Уул эрүүл мэндийн төвийн төв нь иргэдэд тав тухтай орчин нөхцөлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зорилт тавин ажилладаг.
Уг зорилтын хүрээнд 2017 оноос Эрүүл мэндийн яам, Нийслэл, Дүүргийн хөрөнгө оруулалтуудыг татан, засвар үйлчилгээний төлөвлөлт зохион байгуулалтуудыг төлөвлөн дараах ажил үйлчилгээнүүдийг хэрэгжүүлсэн.

    2018 онд төв салбар амбулаторийн дотоод засвар, яармаг салбар амбулаторийн гадна зам талбайн тохижилт;
    2019 онд төв салбар амбулаторийн цэвэр, бохир усны шугам, яармаг салбар амбулаторийн гадна фасадны засвар;
    2020 онд төв салбар амбулаторийн гадна фасадны засвар, нэг хот нэг стандартын аяны хүрээнд хаягжилт, яармаг салбар амбулаторийн дотоод засвар, сантехникийн засвар үйлчилгээнүүдийг хийлгээд байгаа юм.