АСТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул эрүүл мэндийн төвөөс “Бэлгийн замын халдварыг илрүүлье”, “Зорилтот бүлгийн иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулъя”, Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-д анхаарлаа хандуулах өдрийг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулж буй нэг нь АСТ тэмцээн юм.

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын хооронд ХДХВ/ДОХ, Сүрьеэ өвчнөөс сэргийлье, Жендерийн хандлагаа эерэг болгоё сэдвүүдээр Хан-Уул дүүргийн ЗДТГ, Нийгмийн Бодлогын Хэлтэстэй хамтран АСТ тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд 1-р байр 41-р сургууль, 2-р байр 59-р сургууль, 3-р байр 52 – р сургууль эзэллээ.