ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ЦАРТАХЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДАЛ

Томуу томуу төст өвчний улирчлал эхлэж өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан өвчлөл хүндрэлээс сэргийлэх тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах зорилгоор Томуу томуу төст өвчний тархалтай тэмцэх, сэргийлэх хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах чиглэлээр үзүүлэх сургуулилалтыг өргөтгөсөн байдлаар Хан-Уул эрүүл мэндийн төвийн Хэвтэн эмчлүүлэх тасгаас зохион байгууллаа.

Томуугийн цартахал нь дэлхий дахины нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамарсан гамшиг билээ. Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг ханган, хариу арга хэмжээг хэрэгжүүлэгчид нь үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, ажилтнууд юм.

Тус сургалтад Хан-Уул эрүүл мэндийн төвийн удирдлагууд, Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар оролцлоо.