“ЭКО ДҮҮРЭГ-УТААГҮЙ ОРЧИН” САЙН ҮЙЛСИЙН АЯН

Хан-Уул эрүүл мэндийн төвийн хамт олон Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 6 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас санаачилсан “ЭКО ДҮҮРЭГ-УТААГҮЙ ОРЧИН” сайн үйлсийн аянд нэгдлээ.

Аяны хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Яармагт байрлах “Таван толгой түлш” ХХК-ны сайжруулсан түлш түгээх дундын агуулахад түлш савлах ажлыг сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж Эрүүл мэндийн төвийн 130 гаруй ажилтан, албан хаагчид гүйцэтгэсэн.

Эрүүл мэндийн төвийн 130 ажилтан 5 хэсэгт хуваагдан ажлаа эхэлсэн бөгөөд шахмал түлшийг 25,15 кг хэмжин шуудайлж, шуудайны амсрыг оёж битүүмжлэн нийт 810 шуудай 20 тонн шахмал түлшийг савлан, нэг бүрчлэн тоолж “Таван толгой түлш” ХХК-ны ажилтанд хүлээлгэн өглөө.

“Эко дүүрэг – Утаагүй орчин” утааны эсрэг аянд хамтдаа тэмцэх Хан-Уул Эко Дүүрэг сошиал хуудсаар хийгдэж буй Live шууд дамжуулалтаар Э.Бодьцэцэг дарга Эко дүүрэг уриатай Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг уг аянд нэгдэхийг уриалсан.